Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Задгай-д Туул голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг НОБГ-т тавдугаар сарын 18-ны 22:57 цагт иржээ. Дуудлагын дагуу “Аврах анги-105”-ын алба хаагчид 20 км зам туулан 23:18 цагт очсон байна.
Туул голын эрэгт зугаалж явсан хоёр зорчигчтой иргэн О-гийн “Приус-30” суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.