03-19.jpg
2020-02-26 10:12
Багануур дүүрэгт өчигдөр COVID-19 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ- аас ирсэн ба хоолой нь өвдөж, өнөөдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна. Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн 8-р хороонд байх эгчийнхээрээ орсон, тус айлд зочилж ирсэн 4 айлыг […]

1-cor-1024x683.jpg
2020-02-25 18:22
Солонгос Улсад эмчлүүлж байсан Монгол улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн тухай мэдээллийг өнөөдөр албаныхан бидэнд өгсөн. Тус иргэн өнөөдөр Сөүлийн их сургуулийн эмнэлэгээс Мёнжи эмнэлэгт шилжин хорио цээрийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд өвчний улмаас өөд болсон тухай Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж эхэллээ. Гадны хэвлэлд мэдээллэж буйгаар бол БНСУ-д бүртгэгдээд байгаа 11 дэх нас баралт […]

maoopoo.jpg
2020-02-25 14:40
Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ. БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон […]

Screenshot-2020-02-25-13.26.32.png
2020-02-25 13:28
БНСУ-д 35 настай Монголын харьяат элэгний архаг үрэвсэлтэй эрэгтэйгээс Коронавирусын халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас өглөө мэдээллэсэн билээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар тухайн иргэн нь хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас очсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлгээр үйлчлүүлж, шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан. Хамт явсан эхнэр, эгчид нь шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энэ […]

ENYA.jpg
2020-02-25 11:20
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ээс өгсөн мэдээллээр бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байгаа юм байна. Өчигдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 5 хүн ирснийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Орхон аймагт нэг хүнийг тусгаарлаад байгаа юм байна. ХӨСҮТ-д хоёрдугаар […]

55-8.jpg
2020-02-24 12:00
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр дараах мэдээллийг өглөө. “БНСУ-д нөхцөл байдал хүнэрч 700 гаруй хүн коронавирусийн халдвар авсан  учраас БНСУ хөл хорио, хязгаарлалтуудыг хийж байна. Манай улсын хувьд эрсдэл өндөртэй. Учир нь өдөрт БНСУ-аас 600-1000 хүн ирж байна. Зарим иргэд иргэнийхээ үүргийг ухамсарлаж байгаа хэдий ч гэрийн хаяг гэх мэт мэдээллээ өгөхгүй, […]

05-13.jpg
2020-02-24 10:35
Хятадын “CCTV” телевизэд ажиллаж байгаа сэтгүүлч, яруу найрагч Батмөнхийн Занданхүүгийн Бээжин хотод тогтоосон хөл хорионы дэглэмийн тухай цахим хуудастаа тэмдэглэсэн нийтлэлийг хүргэж байна. …Хотхоны үүдэнд очиж хүргэлтээр ирсэн хүнсээ авчихаад буцаад орох гэсэн чинь саатуулагдчихсан. Хоёр цаг үйлээ үзэж, үглэж дуулж, нус нулимс болсны эцэст харуулын албан дээр ажиллаж байгаа Онцгойгийнхонтой хамт хотхоны конторт очин […]

coronavirus-south-korea-2-ap-rc-200222_hpMain_16x9_992.jpg
2020-02-24 10:34
Хоёрдугаар сарын 24-ний 10:12 цагийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 763-д хүрч, нас барсан хүний тоо долоо болоод байна. Өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тоо 602, нас баралт 6 байсан бөгөөд даруй 161 тохиолдлоор нэмэгдээд байна. Харин нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ.

251552-24022020-1582506847-315124780-korea_korona2.jpg
2020-02-24 10:23
Эрүүл мэндийн яамнаас БНСУ-аас ирсэн иргэдийг иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, айл орноор хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй, гэртээ 14 хоног байж өөрийгөө тусгаарлах хэрэгтэйг зөвлөлөө. Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийн 80086829, 100 дугаарын утсанд хандах юм байна. БНСУ-д коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тохиолдол 602-т хүрч, халдварын улмаас амиа алдсан хүний тоо зургаад […]