Эрүүл мэндийн яамнаас БНСУ-аас ирсэн иргэдийг иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, айл орноор хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй, гэртээ 14 хоног байж өөрийгөө тусгаарлах хэрэгтэйг зөвлөлөө.
Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийн 80086829, 100 дугаарын утсанд хандах юм байна. БНСУ-д коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тохиолдол 602-т хүрч, халдварын улмаас амиа алдсан хүний тоо зургаад хүрээд байна.