Солонгос Улсад эмчлүүлж байсан Монгол улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн тухай мэдээллийг өнөөдөр албаныхан бидэнд өгсөн. Тус иргэн өнөөдөр Сөүлийн их сургуулийн эмнэлэгээс Мёнжи эмнэлэгт шилжин хорио цээрийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд өвчний улмаас өөд болсон тухай Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж эхэллээ.
Гадны хэвлэлд мэдээллэж буйгаар бол БНСУ-д бүртгэгдээд байгаа 11 дэх нас баралт бөгөөд гадаадын иргэний анхны тохиолдол гэнэ.
Уг өвчтөн Мёнжи эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа зүрхний шигдээсийн шинж тэмдэг хоёр ч удаа илэрсэн байна. Мёнжи эмнэлэгийн ажилтаны мэдээлж байгаагаар одоогоор үхлийн шалтнаан нь короана19-тэй холбоотой эсэхийг шалгаж байна гэжээ.
Харин ЭМЯ-аас “БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна.
Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна. Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна” гэж мэдээллээ.