2020-03-16 11:46
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийж байна. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: COVID-19 халдвар нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7 улсад шинээр халдвар бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархлаа. COVID-19 халдвар БНХАУ-д гурван сар гаруйн хугацаанд тархахдаа Хятад Улстатай 4700 км газраар хиллэдэг Монгол Улсад яагаад халдварын ганц тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрдэмтэд судалж эхэлжээ. […]