2020-03-14 11:481min0

Д.Нарангэрэл: Хятад, Япон, Солонгос улсад буурах хандлагатай байгаа бол Европын орнуудад голомтлон тархах шинжтэй байна

89731605_2873944266018822_3766683398014238720_n

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 132 оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байна.Казахстан, Судан, Кени зэрэг 9 оронд нэмж илрээд байна. Хятад, Япон, Солонгос улсад буурах хандлагатай байгаа бол Европын орнуудад голомтлон тархах хандлагатай болж байгаа тул ДЭМБ-аас цар тахал Европ тивд шилжиж байгааг, илүү олон хүн хамрахыг анхааруулсан.

ДЭМБ-аас 8 чиглэлийн үйл ажиллагааг чухалчилж байна.

  • Бэлтгэл бэлэн байдал хангах
  • Илрүүлэх урьдчилан сэргийлэх
  • Бууруулах хүрээгээ хумих
  • Сайжруулах буюу голомтыг цомхтгох гэсэн чиглэлийг найм болгож нэмсэн.

Орон улс болгон, хүн, байгууллага болгон хариуцлагатай байх үе ирлээ. Хүн болгон хариуцлагатай байх өндөр цаг үед ирлээ. Цаашдаа өвчлөл тархах эрсдэл өндөр байгааг анхааруулсан” гэлээ.