2020-03-16 10:031min0

Ковид 19 вирусын халдварын үед ажиллаж буй мэргэжилтнүүдэд сэтгэлзүйгээ хамгаалах зөвлөмж хүргэв

410_700

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Ковид 19 вирусын халдварын үед ажиллаж буй мэргэжилтнүүдэд сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах зөвлөмжийг өгчээ. Та ажиллаж буй орчиндоо дараах нөхцлийг бүрдүүлэн эерэг уур амьсгалыг бүрдүүлэн ажиллаарай.

  • Ажиллаж буй орчиндоо эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх
  • Баг, хамт олон, бие биенээ халамжлан дэмжиж, хүндэтгэж, урам өгч ажиллах
  • Өөрийн үүрэг хариуцлага, боломж, эрсдэлийг бодитой үнэлэх, хүч, нөөцөө зөв хуваарилан ажиллах
  • Ажлаа хийхийн зэрэгцээ цагтаа хоолоож, амрах цагийг өөртөө гаргах
  • Үнэн зөв, бодитой эх сурвалжаас авсан мэдээллийг бусадтай хуваалцах
  • Стресс тайлах энгийн аргуудыг ашиглан сэтгэл санаагаа тайван байлгах
  • Архи, тамхи, мансууруулах бодис болон шаардлагатай эм хэрэглэхээс зайлсхийх
  • Гэр бүл, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэй цахим, устаар холбоотой байх
  • Сэтгэл санаа хямарсан үед хамт олонтойгоо ярилцах, зөвлөгөө авах, удирдлагаасаа дэмжлэг хүсэх