2020-12-02 10:25
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн мэс заслын тасаг ГССҮТ-тэй хамтран түнхний үе хагас солих мэс заслыг амжилттай хийжээ. Гэмтлийн бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хийдэг байсан нь тус эмнэлэгт хэт ачаалал үүсгэсэн тул анхан, дунд шатны тусламж үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийдэг болох шийдвэр гаргасан.










