Хайртай дотны хүнээ халуун дотноор тэврэх, энхрийлэх нь бидний эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралын хэв маягт маш том өөрчлөлтийг авчирч, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлдэг байх юм.
Хайр халамж, тэврэлтээр дутсан хүн ганцаардмал, өөртөө итгэлгүй нэгэн байдаг бол халамж хайраар өссөн хүн өөдрөг, амьдралын эрч хүчтэй байдаг аж.
Хайртай хүнээ 20 секунд орчим тэврэхэд л, таны дархлааны систем сайжирч, элдэв өвчлөл, ханиад томуу хүрэхээс сэргийлдэг байна.хайртай хүмүүстэйгээ халуун дотноор тэврэлдэхэд, таниас илчлэг хасагдаж, турж байдаг ажээ. Иймээс л амьдралдаа сэтгэл хангалуун, эрч хүчтэй бүсгүйчүүд илүүдэл жинтэй байх нь бусад бүсгүйчүүдээс бага юм.
Өдөржин завгүй ажилласаар гэртээ ирэх төдийд л, өдрийн уур бухимдал, стресс мартагдаж, үнэхээр сайхан тайвширдаг. Хүүхдийн цангинасан инээд, ханийн халуун хоол, хайрын тэврэлт бүхнийг мартуулдаг юм.
Халуун дулаан тэврэлт нь бидний аз жаргалаар тэтгэж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг юм.
Аав ээжийн тэврэлт нь хүүхдийн эрүүл мэндийн болон сэтгэл зүйн дархлааг дэмждэг. Хүүхдээ 20 секундийн хугацаанд тэврэхэд хүүхдийн цусны даралт буурч, биеийн дархлаа идэвхжиж, хайрын гормон буюу окситоцины хэмжээ нэмэгддэг. Аав ээждээ тэврүүлдэг, хамтдаа цагийг өнгөрүүлдэг хүүхдийн өвчлөх нь бага, мөн сэтгэл зүйн хувьд тогтвортой бас эерэг байдаг. КОВИД-19 цар тахлын энэхүү хүнд үед дархлааг хайрын тэврэлтээр дэмжээрэй.
Л.Баяр