ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн өнгөрсөн нэг хоногийн мэдээг хүргэж байна. /2020.12.02-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1578 дуудлага ирснээс 629 нь яаралтай тусламж, 949 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 39 хүүхэд шинээр мэндэлжээ. Яаралтай 47 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 160 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган, амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!