Сүүлийн үеийн хоол зүйн ШУ-нд гарсан хамгийн том нээлт нь ” Тархи л бидний биеийг удирддаг гэж бодож байтал гэдсэн дэх ашигт бактериуд эргээд тархийг маань удирдаж чиглүүдэг” тухай ойлголт юм.
Бүр “Second Brain” буюу 2дахь тархи гэдэг нэршилтэй болоод буй ашигт бактериуд гэж чухам юу вэ? Бидний биед ямар нөлөөтэй, бас оролцоотой вэ?
Бидний амнаас анус хүртэлх хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд маань 100 их наяд орчим ашигт бактериуд байрладаг бөгөөд ойролцоогоор 2кг жинтэй, одоогоор мэдэгдэж байгаа 5000 орчим төрөл зүйлтэй. Эдгээр ашигт бактерийн орчин хэр эрүүл тэнцвэртэй байгаагаас бидний эрүүл мэнд шууд хамаардаг бөгөөд нийт өвчлөлийн 90%-д бактерийн системийн өөрчлөлт холбоотой нь батлагдаад байна.
Ганц үүгээр зогсохгүй эд маань бидний биед байдаггүй витамин, үл орлогдох амин хүчлийг үйлдвэрлэдэг бөгөөд бидний дархлааны эсийг бэлтгэж, арвижуулахад шууд оролцдог.Хүний дархлааны эсийн 70% нь эдгээр ашигт бактериудын оролцоотойгоор гэдсэнд үүсдэг бөгөөд ихэнх нь ингэж гэдсэнд үүсдэг нь ч нарийн тогтолцоотой. Учир нь хүн үүссэн цагаас дархлааны эснүүдийн гол хамгаалах байршил нь хамгийн их гадны халдлагад өртөх магадлалтай хэсэг болох гэдэс байв. Гадны бактери, вирус, мөөгөнцөр гэдсээр дамжин цусруу орох эрсдэлтэй тул ихэнх дархлааны эснүүдээ тэнд үүсгэхээр зохицуулж.
Мөн бидний сэтгэл зүйд нөлөөлж, тархинд даавар амин хүчлээр дамжуулан дохио өгч харилцан мэдээлэл солилцдог. Тэгэхээр та ашигт бактериа л эрүүл байлгахад бүтэн биеэ эрүүл байлгахаас гадна сэтгэлзүйн хувьд ч жаргалтай тайван байж болох нь.
Гэтэл 21р зуунд хүн төрөлхтөн хамгийн их ашигт бактерийн системээ доголдуулсан түүнээс хамаараад маш их өвчлөлд өртөмтгий болоод байна. Хүүхдүүд төрөхдөө л харшилтай төрж байгаа нь ээжээсээ авах ёстой ашигт бактериа авч чадахгүй байгаатай ч холбоотой.(Үүнд: Шаардлагагүй кесарив хагалгаагаар төрөх, хөхөөр хооллохгүй байх)
Ашигт бактерийн систем алдагдсан байх хамгийн энгийн шинж тэмдэгт
-Өтгөн хатах(24 цагаас дээш өтгөнөө хураах)
-Гүйлгэх
-Харшилд өртөх
-Гэдэс байнга цанхайх
-Хэт таргалах, хэт жин багасах
-Дархлаа унах
-Арьс өвчлөх, юм гарах
Тогтолцоог алдагдуулдаг хорт зуршлууд
-Цагаан сахар(sugar)
-Түргэн хоол(fast food)
-Боловсруулсан тос(Hydrogenated oils)
-Генийн өөрчлөлттэй хүнс(GMO)
-Антибиотик, вакцин(мөн эдгээрийг хэрэглэсэн мал амьтны мах, сүү)
-Улаан буудай
-Утаа, тамхи, архи
-Стресс
-Ойрхон ойрхон юм идэх
-Химийн найрлагатай арьс арчилгааны болон, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд хэрэглэх
Тэгвэл бид яаж тэднийгээ олон болгож, эрүүл байх вэ?
Улс үндэстэн болгон олон зуун мянган жилийн турш ашигт бактериа дэмжих хүнсийг боловсруулан хэрэглэж иржээ.
Доорх зурганд үзүүлсэн Probiotic хүнснүүд бол ашигт бактерийг маань дэмжиж олон болгох исэг хүнснүүд. Монголчуудын хувьд сүүгээ исгээд тараг, айраг, хоормог хэлбэрээр ууж ашигт бактериа нөхдөг байжээ. Дулааны улиралд зөвхөн исэг сүү цагаан идээ хэрэглэснээр ямар ч өвчлөлд өртхөөргүй хүчтэй дархлааг бий болгодог байж.
Харин Prebiotic хүнснүүд нь ашигт бактерийг маань дэмждэг, тэдний дуртай хоол нь юм.
Эдгээрээс өдөр бүр хэрэглэж байвал та болон таны доторх бяцхан андууд ч эрүүл байх нь ээ.