2020-12-03 14:571min00

Орон нутаг руу сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчил гарлаа

127960660_4111191138908235_6311124372839888619_o
Засгийн газрын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан.
Тус шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө орон нутаг явах 2 иргэн машиндаа сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчил гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан.
Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах юм. Иймд нийслэлээс хөдөө орон нутаг руу сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэж гарахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй