20260819-210045-file.jpeg
2026-08-19 21:00
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх долоо хоногоос 1.6 хувь буурсан талаар мэдээлэв. Орон нутагт зарим барааны үнэ өссөн байна.

20260818-150059-file.jpeg
2026-08-18 15:01
2026 оны наймдугаар сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын 90 хувь нь үйл ажиллагаа явуулж, шатахууны хангамж сайжирч байна. Гэсэн хэдий ч зарим станцууд шөнийн цагаар ажиллахгүй, урт дараалал үүсэх асуудал үргэлжилж байна.

20260816-150044-file.jpeg
2026-08-16 15:00
ҮСХ-ны судалгаагаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх долоо хоногоос 1.1 хувь, өмнөх сарынхаас хоёр хувиар буурсан байна. Орон нутагт зарим барааны үнэ өссөн бол махны үнэ бага зэрэг буурчээ.

20260815-171958-file.jpeg
2026-08-15 17:19
Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлаас БНСУ руу олон улсын анхны захиалгат нислэг үйлдэгдсэн бөгөөд нисэх буудал олон улсын нислэгийг тогтмолжуулах зорилготой ажиллаж байна.

20260815-152001-file.jpeg
2026-08-15 15:20
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын ээлжит хуралдаан болж, шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх, түгээлтийг хэвийн болгох чиглэлээр арга хэмжээ авч байна.

20260814-130049-file.jpeg
2026-08-14 13:00
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр ОХУ-аас сүүлийн 48 цагт 8760 тонн АИ-92 шатахуун орж ирж, шатахууны хангамж хэвийн болж, Улаанбаатар хотын шатахууны хязгаарлалт маргаашаас цуцлагдана.

20260814-100030-file.jpeg
2026-08-14 10:00
2026 оны хоёрдугаар улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр гадаад улс оронд ажиллах монгол иргэдийн тоо 58.2 хувиар буурсан нь хэлний шалгуур нэмэгдсэн болон оршин суух хураамжийн өсөлттэй холбоотой байна.

20260813-110039-file.jpeg
2026-08-13 11:00
Шатахууны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нэг машинд олгох шатахууны дээд хязгаар болон автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор олгох зохицуулалтыг наймдугаар сарын 15-наас зогсоохоор болжээ.

20260812-140113-file.jpeg
2026-08-12 14:01
Шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр мэдээлэл хийж, ОХУ, БНСУ, Казахстан зэрэг улсаас шатахуун импортлох гэрээ, хэлэлцээ үргэлжилж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Гадаад харилцааны яам мэдээлэв.