2027 оноос төрийн албан хаагчдын цалин 10-20 хувиар өснө

2026-10-09 17:001min
20261009-170053-file.jpeg
2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг 20 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэхээр болсон ба ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэхээр төлөвлөжээ.

2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг энэ хугацаанаас эхлэн 10 хувиар нэмэхээр болсон байна.

2026 оны төсвийн тодотголд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан болон бусад төрийн үйлчилгээний салбарын албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх төлөвлөгөө тусгагдсан байна.

Мөн ахмад настнуудын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр болон тэтгэмжийг инфляцийн түвшинд уялдуулан 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.