20260507-110032-file.jpeg
2026-05-07 11:00
Засгийн газар НӨАТ-ын 5 хувийн буцаан олголтыг хүчингүй болгож, одоогийн 2 хувийн буцаан олголтыг сэргээх хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэ нь төсвийн эх үүсвэрийн хүндрэлтэй холбоотой юм.

20260506-170042-file.jpeg
2026-05-06 17:00
Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойн гэрээний зээлийн хүү, менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, эрчим хүчний салбарын зардлыг бууруулах шийдвэрүүдийг гаргалаа.

20260506-150029-file.jpeg
2026-05-06 15:00
Засгийн газрын шийдвэрээр Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэж, иргэн бүрийн нэрийн дансны үлдэгдэл энэ оны сүүлээр 500 мянган төгрөгт хүрэхээр болжээ.

20260505-160047-file.jpeg
2026-05-05 16:00
Дулааны тавдугаар цахилгаан станц 2026-2028 онд ашиглалтад орж, нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах бөгөөд 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангах боломжтой болно.

20260505-130033-file.jpeg
2026-05-05 13:00
Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүдийн хэрэгжилтийг дүгнэх уулзалт зохион байгуулж, тус банк гадаад зээлийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг онцлов.

20260505-080121-file.jpeg
2026-05-05 08:01
2026 онд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулан 450 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн бөгөөд "НУТАГТАА ЭЗЭН 100:1000" төслийн хүрээнд ашиглалтгүй газарт ногоон тэжээл тариалах ажил эхэлж байна.

20260501-180029-file.jpeg
2026-05-01 18:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Монгол банк болон арилжааны банкуудтай уулзаж, аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв. Зээлийн эх үүсвэрийн хүрэлцээ, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх шийдвэрүүд гаргалаа.