Газрын тосны үнэ 73 ам.доллар болж буурчээ
2026-06-23 15:001min

АНУ, Ираны хэлэлцээ урагшилж, Ормузын хоолойг нээх мэдэгдэлтэй холбоотойгоор газрын тосны үнэ 113 ам.доллараас 73 ам.доллар болж буурсан талаар эдийн засгийн шинжээчид мэдээллээ.
1 баррель газрын тосны үнэ 113 ам.доллараас 73 ам.доллар болж буурлаа. Энэ нь дэлхий даяар шатахуун түлшний үнийг бууруулж, эдийн засгийн тогтворжилтыг дэмжих боломжийг нэмэгдүүлж байна гэж томоохон эдийн засгийн шинжээчид үзэж байна.
АНУ болон Ираны хоорондын хэлэлцээ урагшилж, Иран удахгүй Ормузын хоолойг бүрэн нээхээ мэдэгдсэн нь газрын тосны үнийн бууралтад нөлөөлсөн байна.
Хэрэв дайныг дуусгах тохиролцоо амжилттай болвол 1 баррель газрын тосны үнэ 70 ам.доллар орчимд тогтворжих магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.
Мөн Ормузын хоолойг гатлах олон хөлөг онгоцны хөдөлгөөн сэргэсэнээр нийлүүлэлтийн илүүдэл үүсч, шатахууны үнэ өмнөхөөс илүү буурах боломжтойг шинжээчид онцолжээ.
