ardchilsan-nam-2.jpg

2017-04-10 15:52
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ хуралд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсэгт ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан М.Батчимэг оролцож танилцуулга хийжээ. Ирэх лхагва гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг […]

Offshore.jpg

2017-04-10 13:45
УИХ-д оффшорын эсрэг лобби бүлэг байгуулагдаж байгаа юм байна. Бүлгийг Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд байгуулж, энэ тухай албан бичгээ УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөжээ. Тус бүлэг оффшорын хуулийг яаралтай батлуулж, оффшор данс эзэмших, компани байгуулахын эсрэг байр сууриа нэгтгэх гэнэ.  

songuuli-AN.jpg

2017-04-10 13:30
[starbox] Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль хаяанд ирлээ. Ирж яваа сонгуулийн ялагчыг таамаглахаасаа өмнө олон нийт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улстөрчийг сонирхон ажиж байна. С.Эрдэнэ намын Их хурлыг хуралдуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар тодруулна хэмээн цөөнгүй удаа мэдэгдсэн ч “хугацаа бага үлдсэн” гэсэн шалтгаанаар энэ үйл явцыг алгасахаар болсон сураг дуулдаж эхлэв. […]

бүлэг.jpg

2017-04-10 12:08
Яг одоо , УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн танилцуулгыг сонслоо. Мөн өнөөдөр (2017.04.10) чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэж байгаа аж. УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байгаа юм.

UIH.jpg

2017-04-08 11:11
УИХ-ын даргын зөвлөл өчигдөр хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан байна. УИХ Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг мэргэжлийн байнгын хороодоор хийхээр төлөвлөжээ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 11-ний Мягмар гаригт: 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2017 оны Төсвийн […]

0202.jpg

2017-04-07 14:16
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2017.04.07/ 9 цаг 35 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалав. Байнгын хорооны хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” […]

dorligjav-1.jpg

2017-04-07 11:38
Д.Дорлигжав АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүх гишүүдийнхээ санал хураалтаар тодруулах юм. Одоогоор тус намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Гэвч Д.Дорлигжав АН-ын Үндэсний бодлогын хороо болон гишүүдийн олонхийн саналыг цуглуулж, нэр дэвшигчийн эрх олж авч чадах […]

choijilsuren.jpg

2017-04-07 11:10
  Өчигдөр УИХ-ын 2017 оны улсын төсөвт тодотгол хийх анхны хэлэлцүүлгийг хийлээ. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд УИХ хаврын чуулганы эхэнд төсөвт яаралтай тодотгол хийж байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг “муу” хэмээн үнэлсэн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газар, Сангийн яам хоёр маш их хичээл […]

УИХ-1.jpg

2017-04-06 15:23
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2017.04.06/ нэгдсэн хуралдаан 10  цаг 14  минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах […]

УИХ-энхболд.jpg

2017-04-06 10:24
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын метронд болсон террорист халдлагын улмаас хүний амь нас хохирсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нарт эмгэнэл илэрхийлж, захидал илгээлээ. Монгол Улсын Их Хурлын дарга эмгэнэлийн […]