Газар нутгаа алдах эрсдэл байгааг төрийн тэргүүн анхаарууллаа

2017-04-28 13:32
elbegdorj

Монгол улсын аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж болохуйц нэгэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль. Энэ хуулиар Монголд гадаадын банк орж ирэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Хамгийн ноцтой нь энэ хуулиар дамжуулан Монгол улсыг орд газар, баялагтай нь гадаадын банк “барьцаалах” эрхийг олж авч байгаа юм.

Уг нь манай одоогийн хуулиар ийм боломж байхгүй. Хөрөнгө оруулалтын банкнаас томоохон хэмжээний зээл авсан иргэд аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүд нь хураагдаж улмаар цааш зарагдаж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах аюул учраад байна.

Монголын талаар гадныхан эртнээс хүн нь чухал биш газар нь чухал гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ-ын гишүүдэд сануулаад уг хуулиас газар нутаг барьцаалахтай холбоотой зүйл заалтыг хасах хэрэгтэй гэж хэллээ.

Эх сурвалж: tv5.mn