баттулга.jpg

2017-08-15 18:22
Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко, тус хорооны дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн М.М.Бариев, Гүйцэтгэх захирал В.В.Максимов, Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.А.Хатылыков нар […]

battulga-3.jpg

2017-08-15 14:08
Ерөнхийлөгч Х.Баттулга Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Катар улсууд газар нутгийн байршлын хувьд хол, шашин соёлын хувьд тус бүрийн онцлогтой өвөрмөц хэдий ч ижил төстэй зүйлүүд цөөнгүй байдгийг дурдаад хоёр орны […]

shuuh-1.jpg

2017-08-15 14:04
Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж  байгаа  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн говийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.15) Сайнцагаан суманд үргэлжиллээ. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж “Аймгийн төвд зохион байгуулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцүүлэгт Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын 200 гаруй иргэн, албан хаагч оролцож байна. Үндсэн […]

BAT-ERDENE.jpg

2017-08-15 12:25
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 11-13 ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж 7-р сарын 29-өөс энэ сарын 12-ны хооронд ОХУ, БНХАУ, Казахстан Улс, Беларусь, Азербайжан улсуудын нутагт үргэлжилсэн 28 төрлийн тэмцээн бүхий ‘Олон улсын цэргийн наадам-2017’-ийн хаалтын ажиллагаанд оролцоод ирлээ. Энэ үеэр тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай уулзалт хийж хоёр улсын цэргийн болон […]

BAASANHUU.jpg

2017-08-15 11:49
Өчигдөр (2017.08.15) УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН “тоглоомын тойрог”-оос гаргаад тавьчихсан тухай мэдээлэл цацагдсан. Тус намын удирдах дээд байгууллага Гүйцэтгэх товчоо түүнд “цаашид улс төрийн дэмжлэг” үзүүлэхгүй байх талаар шийдвэрлэсэн байв. Гэвч мэдээллийг намаасаа хөөгдсөн юм шиг ойлгон хүлээж авсан О.Баасанхүү гишүүн “Би МАХН-аас гараагүй, МАХН намайг хөөгөөгүй, хөөсөн ч гарахгүй” гэх мэт тайлбарыг өгөөд байлаа. […]

AN.jpg

2017-08-15 11:35
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2017.08.15) хуралдаж, Засгийн газрын зарим сайд нараас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл авч бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

oyunerdene.jpg

2017-08-14 18:10
Намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас МАН дотор хариуцлага яригдах нь цаг хугацааны л асуудал. Яригдах ч ёстой, гол нь хэзээ, хаана, хэн эхлүүлэх нь хамгийн сонин байлаа. Гэвч зарим нөхөд МАН дотор, Тусгаар тогтнолын ордонд ярих асуудлаа Засгийн газартай, Төрийн ордонд ярихаар шунаж эхэлжээ. “Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг дээ. […]

MUNKHBAT.jpg

2017-08-14 18:00
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Турк Улсын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа болон хамтран ажиллах ямар шинэ орон зай байгаа зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол-Турк хоёр улсын хамтын ажиллагаа ялангуяа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа […]

GANBAATAR.jpg

2017-08-14 17:30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихдээ солонгос иргэдээс их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутгагдаж байсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнийг 1.4 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. МАХН-ын нэр дэвшигчийн хандивт авсан 50 сая воныг улсын орлогод хураахаар болсон байна. Наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон  шүүх хуралдаанд гомдол […]

uulzalt.jpg

2017-08-14 16:25
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов. Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал […]