Засгийн газрыг энэ сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар огцруулсан. Шинэ танхим бүрдтэл Ж.Эрдэнэбат болон бусад сайд нарынхаа хамт түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Харин дараагийн Засгийн газрыг УИХ-д олонх суудал авсан нам эвсэл нэр дэвшүүлэх эрхтэй билээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно’ гэж заажээ.
Шинээр томилогдох Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Мэргэжлийн Засгийн газрын бүрэн эрх шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болох учиртай. Одоогоор шинэ засгийн бүтэц бүрэлдэхүүн бүү хэл дараагийн Ерөнхий сайдын сураг ч алга.
Засгийн газрын томилгоог 30 хоногийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай. Тэгэхээр МАН-ынхан Бага хурлаа яаралтай хуралдуулж, томилгооны асуудлаа шийдэх давчуу нөхцөлд ороод байна. Учир нь аравдугаар сард УИХ-ын ээлжит чуулган хуралдаж, ирэх оны төсвийг хэлэлцдэг. Тэгэхээр ээлжит чуулган орохоос өмнө шинэ Засгийн газар байгуулагдаж, ирэх оны төсвийн төслийг боловсруулах ёстой юм.
2 comments
Ашгүй Миеэ, Эрдэнэтбат тэргүүтэй хятадын шээснүүд төр засгаас минь зайллаа даа, . Засаг солигдохоор Хүрэлсүхийг Сайдаараа тавиад тэдний гар хөлийг хурдхан зайлуулах ёстой.
Угаасаа МАН амлалтаасаа ухарч татвар нэмж, хүүхдийг мөнгө хассан цагаасаа л ухамсраараа Засгийн газраа огцруулах л ёстой байсаншд.