Наран дээр есдүгээр сарын 7-нд Улаанбаатрын цагаар өглөөний 06.00 цагийн үед хүчтэй дэлбэрэлт болжээ. Энэ нь сүүлийн гурав хоногт гарч байгаа гурав дахь хүчтэй дэлбэрэлт болж байна. Энэхүү дэлбэрэлтэд идэвхийн дээд ангиллын Х зэрэглэлийг өгөв гэж Оросын ШУА мэдээлсэн байна. Эрдэмтдийн мэдээлснээр дэлхийд таван онооны шаталбарын дөрвөн оноогоор үнэлэгдсэн соронзон шуурга болж байна. Энэ үеэр дэлхийн бөмбөрцөгийн сүүдэр талд байсан Канадад туйлын хүчтэй туяа ажиглагдаж байжээ.

Нарны цуврал дэлбэрэлтүүд есдүгээр сарын 4-нөөс эхэлжээ. Эхлээд сулхан М зэрэглэлийн эрчим хүч цацагджээ. Есдүгээр сарын 6-нд  нарны гадрага дээр дэлбэрлт гарсан нь сүүлийн 12 жилдээ хамгийн хүчтэй нь болжээ. Есдүгээр сарын 7-нд Х зэрэглэлийн хүчтэй дэлбэрэлт болсон байна. Наран дээр ажиглагдсан хүчтэй дэлбэрэлтүүд асар их эрчим хүчийг сансрын орон зайд цацдаг. Тодруулбал хэдэн минутын дотор задгай сансарт тротилын эквивалентаар их наяд мегатонн  эрчим хүч цацагддаг байна. Тэр нь секундын дотор нарнаас гарах эрчим хүчний  тавны нэгтэй тэнцэнэ. Хүн өнөөгийн хурдаар тийм хэмжээний эрчим хүчийг сая жилийн дотор  үйлдвэрлэж чадах аж.

М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн