2017-08-10 15:00
Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлцээний 3 дахь уулзалт 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Кун Шюаньёу нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов. Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов. […]








