Шадар сайд өөрийгөө тагнуулсан гэдэг мэдээлэл баталгаажсан

2017-09-07 16:15
nomtoibayar

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралд оролцсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд (2017.09.07) мэдээлэл өглөө.

-Та Тусгай хяналтын дэд хорооны хуралд оролцсон. Энэ хурлаар Шадар сайдыг тагнаж чангасан гэх асуудлыг хэлэлцсэн байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх үү? 

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хийсэн УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хурлаар Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулсан гэсэн мэдээлэл баталгаажсан. Дэд хорооны хуралд ороцсон гишүүд нууц задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ би наймдугаар сарын 25-нд АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Идэрцогийн өгсөн мэдээллийн хүрээнд хэлж байна. Энэ хэргийг ямар хүрээнд үйлдсэн, ямар аргаар гүйцэтгэх ажил явуулсан гэдгийг хэлэх боломжгүй.

-Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын ээлжит бус чуулганаар яригдана. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Засгийн газрыг огцруулах бичигт гурван үндэслэл дурдсан байгаа. Ерөнхий сайд танхимаа удирдлага зохион байгуулалтаар маш сайн хангаж ирсэн. Харамсалтай нь Ерөнхий сайдын орлогч болох Шадар сайд энэ Засгийн газарт ажиллахгүй гэж өргөдлөө өглөө. Энэ бол нэгдсэн удирдлага алдагдсан хэрэг болсон. Ж.Батсуурь сайд бол ажлын хариуцлага алдсан. Тийм учраас асуудлыг УИХ-аар шийдсэн.

-Засгийн газрыг огцруулах асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн тал нь санал нэгдэж байгаа. Энэ нь сайд нарыг албан тушаалтайгаа зууралдаад байгаа мэт харагдуулж байна?

-Албан тушаалтайгаа зууралдсан зүйл байхгүй.