Өглөө хуралдсан УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан дууссан тул УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар наймдугаар сарын 23-нд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байна. Саяхан өндөрлөсөн Тусгай хяналтын дэд хорооны даргын мэдээллийг сонсохоор УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалттай горимд шилжүүллээ.
Чуулганы өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Бүлэг хамтарсан байдлаар хуралдаж чадахгүй байгаа нь бүлгийн даргын хариуцлагагүй байдалтай холбоотой. Тусгай хяналтын дэд хорооны хурлын үр дүн Засгийн газар огцруулахад нөлөөлөхгүй. Энэ бол засаг огцрохгүй, цаг хожих гэсэн арга хэмээн мэдэгдэв.