Парист үл таних этгээдүүд Францын Төрийн нарийн бичгийн дарга асан, сенатч Эсон Жан-Винсен Пласэг зодож, дээрэмджээ. Улстөрч эр өөрөө уг мэдээллийг баталсан байна. Халдлага ням гарагийн шөнө Парисын есдүгээр тойрогт болсон аж. Энэ үед гурван эр Пласэг барьж авч, гар утас, зээлийн карт, түүнчлэн 7000 еврогийн үнэтэй цагийг нь дээрэмдсэн байна. Мөн сенатчийг зодож, шүдийг нь хугалж, уруулыг нь сэт цохижээ. Тэр ч бүү хэл нурууг нь хүчтэй гэмтээсэн гэнэ. Энэ хэрэгт холбоотой этгээдүүдийг баривчилж чадаагүй байна.