АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн гадаадад байршсан хөрөнгийг эргүүлж авч ирэхийн тулд татварын хуулиа шинэчлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. “Бид хилийн чанадад хадгалаатай хэдэн их наяд ам.доллараа эргүүлж олж ирэх үүрэгтэй. Үүнийг би ойролцоогоор дөрвөн их наяд гэж гэж бодож байна. Манай татварын хууль, бодлогоос болж эх орондоо ирж чадаагүй асар их мөнгө” хэмээн Трамп мэдэгджээ. Тэрбээр хүн ам, хувиараа ажил эрхлэгч, дундаж орлоготой гэр бүлүүдийн татварыг багасгах төлөвтэй байна.