demberel.jpg

2017-08-28 12:00
Эртээ урдын цагт … Тээр жил Н.Энхбаяр даяр дурсагдах, далай, даян, дархан “хаан” болж билээ. Түүнийг хүний өөрийн нөхөд гэнэ үү, ноход гэнэ үү бүгд ноолж байгаад унагасан. Угтаа бол тэгэхэд МАН-ын шинэчлэл бус Оюутолгойг хуваах эрхийн төлөөх дажин явсан юм. ДДДДД маань Айванхоу тэргүүтэй барууныхантай тохиролцох ажлыг өөрөө гардан хийгээд Оюутолгойн загалмайлсан эцэг болно […]

MAN.jpg

2017-08-28 10:12
Өнөөдөр (2017.08.28) УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах гэнэ. Энэ хурал дээр УИХ-ын нэр бүхий 30 гишүүний санал, Засгийн газрын асуудлыг хэлэлцэх сураг байна. Одоогоор хурлын цаг товлогдоогүй байна.

hurelsuh-1.jpg

2017-08-28 10:03
Шадар сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр” сонины өнөөдрийн (2017.08.28) дугаарт ярилцлага өгчээ. “Төр мафижиж, нам компанижлаа” гарчигтай ярилцлагадаа намын дотоод асуудал болон найруулагч Б.Баатартай ярьсан утасны яриа, өөрийг нь тагнаж, чагнасан хэмээн дэгдээсэн хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Харин тэр Засгийн газрыг огцруулах бичиг өргөн бариад байгаа УИХ-ын 30 гишүүний дэгдээсэн хэрэг явдлын талаар огт дурсаагүй байна. […]

hurlee.jpg

2017-08-26 11:45
МАН-ын дараагийн даргаар нэрлэгдэж байсан Шадар сайд У.Хүрэлсүх хөөгдөх болзлоо хангасан талаар гишүүд нь шуугиж эхэллээ. Сарын өмнөөс эрх баригч намынхан биенээ мөрдүүлж байгаад баригдсан тухай дуулиан сошиал ертөнцөөр тархсан. Мөрдөх ажиллагааг гүйцэтгэсэн гэрч Ч.Батболд гэх залуугийн яриагаар энэ хэргийн захиалагч нь Ерөнхий сайд байв. Гэвч Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хийсэн мэдээллээр Шадар сайдыг Ерөнхий […]

atg-2.jpg

2017-08-25 15:23
АТГ-аас өнөөдөр (2017.08.25) өгсөн мэдээлэлд нийгэмд дуулиан тарьсан цөөнгүй хэрэгтэй холбоотой асуудлууд дурдагдав. ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг 60 тэрбумын хэмээн нэрлэгдсэн хэргийг шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан 1400 төрийн албан хаагчаас тайлбар авсан байна. Тэдний дунд УИХ-ын дарга М.Энхболд мөн багтжээ. Оффшорт данстай Монгол Улсын 29 иргэн 35 аж ахуйн нэгжийг шалгах АТГ, ЦЕГ-ын […]

AN-1.jpg

2017-08-25 13:28
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр (2017.08.24) хуралдан УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан бичгийг судлах, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдсэн байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болд ахлах гэнэ.

munkh-orgil.jpg

2017-08-25 13:15
Израилийн Засгийн газрын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израиль Улсад айлчилж байна. Тэрбээр 8 дугаар сарын 24-ний өдөр Израилийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Б.Нетаньяахутай уулзаж, Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр монголын тал Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн […]

hurelsuh.jpg

2017-08-25 12:53
Чагнаж тагнаж, амь насанд заналхийлсэн гэх дуулианыг дэгдээж, улмаар Засгийн газарт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа Шадар сайд У.Хүрэлсүхийг АТГ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү,  төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ нь Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр яллагдагчаар татах […]

munkhbat-1.jpg

2017-08-25 11:17
Засгийн газрыг огцруулах санал гаргасан УИХ дахь МАН-ын 30 гишүүн Ж.Эрдэнэбатын танхим өөрийн сайд нартаа концессын гэрээ олгосон хэмээн буруутгаж байгаа. Энэ нь Засгийн газрыг огцруулах шалтгааны нэгд тооцогдож байгаа юм. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тайлбар хийлээ. https://www.youtube.com/watch?v=NjQycfh4Dfw

Гантулга.jpg

2017-08-25 09:50
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Д.Гантулгыг “УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, Хэнтий аймгийн сонгогчдоос уучлалт гуйх ёстой” гэх байр суурийг илэрхийлэв Өнгөрсөн зургаадугаар сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож дуулиан тарьсан. Энэ асуудлыг анх хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа олон нийтэд ил болгож олны […]