Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн жүжгийн задаргааг бид нар хангалттай баримттай сонссон

2017-09-21 12:28
nomtoibayar

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо энэ сарын 7-нд (2017.09.07) хуралдаж, Шадар сайд Ч.Хүрэлсүхийн асуудлаар хуралдсан билээ. Энэ өдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдах ёстой байсан ч Тусгай хяналтын дэд хороо Шадар сайд У.Хүрэлсүхийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ нь Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн яллагдагчаар татах дүгнэлт гарган, хэргийг прокурорт шилжүүлсэн гэх хэргийн талаар мэдээлэл авсан юм.

Энэ өдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд  хэвлэлийнхэнд мэдээлэл өгч “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хийсэн УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хурлаар  өөрийгөө тагнуулсан гэсэн мэдээлэл баталгаажсан” хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс хойш АТГ Н.Номтойбаярыг дуудаж байцаалт авсан байна. Энэ талаар тэрбээр ийн ярьжээ.

Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 25-нд АТГ-аас мэдээллээ хийчихсэн. Түүний дараа дотоод задаргаатай, У.Хүрэлсүх нь өөрөө өөрийгөө тагнуулуулсан мэт жүжгийн задаргааг бид нар Тусгай хяналтын дэд хорооны хурал дээр хангалттай нотлох баримттай сонссон шүү дээ. Сонин хэвлэлээр концессын гэрээний тухай асуудлыг хөндөөд байх шиг байна билээ. Тэр бол улсаас нэг ч төгрөг гараагүй. Концесс гэдэг чинь шал өөр юм. Тухайн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөө гаргаад хийж гүйцэтгэсэн ажил. Тэрэнтэй холбоотой мэтээр зарим сайтууд бичсэн байхыг сонссон. Тийм зүйл огт байхгүй.