Литва улсын Клайпеда хотод  өчигдөр (2017.09.20) эхэлсэн чөлөөт бөхийн ДЦАШТ-д эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд ОУХМ Г.Отгонжаргал өрсөлдөж  алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж байна.

Тэмцээний эхний өдөр  26 орны тамирчин ур чадвараа сорьж эрэгтэйчүүдийн  57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ тодруулжээ. Манай улсаас гурван тамирчин барилдаж медалийн эзэд болов.

ОУХМ Г.Отгонжаргал  Литвийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Г.Ханбүргэд, эмэгтэйчүүд ОУХМ Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

32 дахь удаагаа зохиогдож буй энэхүү тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн