МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр (2017.09.20) хуралджээ. Энэ хурлаар намын Бага хурал болон Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах асуудлаас гадна Нийслэлийн МАН-ын хороо, 60 тэрбумын асуудлын гол эзэн Ц.Сандуйгийн оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа.
Нийслэлийн ИТХ-ын даргад Удирдах зөвлөлийн гишүүд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаат нарыг “уралдуулах”-аар тогтжээ. Удирдах зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар Ж.Батбаясгалан нэгээр гарч ирсэн бол, хоёрт Д.Баярсайхан, гуравт Г.Төмөрбаатар нар жагссан байна.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ажлын гараагаа Нийслэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Бадамжунайгийн туслахаар эхэлж байсан нэгэн. Энэ удаа Т.Бадамжунай туслахаа Нийслэлийн ИТХ-ын даргад сойх ажиллагаанд санаачилга өндөртэй, лообий ихтэй оролцсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Харин Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг огцорц байгаа Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй зүтгүүлсэн байна.
Өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлын өмнө Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж НИТХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Энэ албан тушаалд дээр нэр дурдагдсан Ж.Батбаясгалан, Ц.Сандаг-Очир, Д.Баярсайхан нараас гадна НИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал Ц.Амарсайхан, “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар гэсэн таван хүн нэр дэвшиж олонхийн саналыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг Ж.Батбаясгалан авсан байна. Түүний араас Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нар саналын тоогоороо жагсчээ. Удирдах зөвлөлийн хурал дээр ч тэд олонхийн саналыг ийм дарааллаар авсан гэж эх сурвалж мэдээлэв.
Д.ХАЛИУН