updown2021-11-19 17:00
19-1024x561.jpg
1min0
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 108 цэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 40 гаруй нь суурин, 35 нь явуулын цэг. Мөн өчигдрөөс томоохон зах худалдааны төв, их дээд сургуулиудад дархлаажуулалтын түр цэг байрлан ажиллаж байна. Ийнхүү түр цэг ажиллуулснаар оюутнуудын вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдсэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсын Их сургуулийн оюутны номын […]

updown2021-11-19 15:42
02-123.jpg
1min0
Хил Хамгаалах Ерөнхий Газрын Дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид энэ сарын 5-ны өдөр Өмнөговийн заставуудаар урлагийн тоглолт хийхээр явсан. Харин тоглолтоо хийгээд 14 хоногийн дараа тус чуулгын уран бүтээлчдээс коронавирусийн халдвар илэрчээ. Урьдчилсан байдлаар зургаан хүнээс түргэвчилсэн оношлуураар оношлоход хоёроос нь халдвар илэрчээ. Иймээс өнөөдөр шуурхай авч, Улаанбаатар хот руу хөдөлсөн байна.

updown2021-11-18 15:36
12-9.jpg
1min0
МУИС-ийн оюутнууд өнөөдөр ковидын эсрэг нэмэлт тундаа идэвхитэй хамрагдаж байна. Тус сургуулийн захиргаанаас вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулж байгаа аж. Ковидын эсрэг дархлаажуулалтын явуулын цэг арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүд МУИС-ийн Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад ажиллаж байгаа юм.

updown2021-11-18 09:52
06-15.jpg
1min0
Энэ сарын 16-ны Мягмар гаригт Австрийн эмч нар коронавирусын халдварын 14.4 мянга гаруй шинэ тохиолдол илрүүлсэн гэж Европын хэвлэлүүд Лхагва гарагт мэдээлжээ. Энэ нь Австри улсад тахал эхэлснээс хойш тохиож буй хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Өнгөрсөн онд тус улсад нэг өдөрт 9.5 мянган тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ. Тус улс вакцинжуулалтад хамрагдсан […]

updown2021-11-18 09:17
03-26.jpg
1min0
Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр мэдэгдлээ. Коронавирусын эсрэг […]

updown2021-11-17 15:35
58-4-1024x683.jpg
1min0
Вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор вакцины цэгийг томоохон зах, худалдааны төвүүдэд нээхээр төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар “Хархорин”, “Мишээл экспо”, “Бүрд” худалдааны төв болон ТЭДИ төвд дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм. Цаашид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны 30 гаруй төвд дархлаажуулалтын байнгын цэгийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа аж.

updown2021-11-17 15:24
999-1-1024x535.jpg
1min0
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. -Халдварын тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд эрчимтэй буурч байна. Орон нутагт ч мөн буурч буй үзүүлэлт мөн ажиглагдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдварын тохиолдлын тоо 640 мянга, нас барсан хүний 1826-д хүрсэн. Өвчлөлийн тоо буурсан нь вакцинжуулалттай холбоотой. Бүүстэр […]

updown2021-11-17 13:38
8777-1024x683.jpg
1min0
МУИС-ийн захиргаанаас вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна. Ковидын эсрэг дархлаажуулалтын явуулын цэг МУИС-д маргааш, нөгөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүд тус сургуулийн Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад дархлаажуулалтын явуулын цэг ажиллана. Иймд нийт багш, ажилтан, оюутнуудыг […]

updown2021-11-17 11:14
01-42.jpg
1min0
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцины талаар ярилцлаа. -“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх вакциныг олон сонголттойгоор улсын хэмжээнд хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Вакцинд хамрагдаж буй иргэдийн идэвх ямар байна вэ? -Цар тахалтай нүүр тулж, түүнээс сэргийлэх, халдвар авсан тохиолдолд эмчилж эдгээх ажлыг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд […]

updown2021-11-16 15:27
8777-1024x683.jpg
1min0
2021 оны 11 дүгээр сарын 16-ны байдлаар нийт 513,816 хүн буюу нийт хүн амын 16% нь коронавирусийн халдварын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагджээ. Улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тун 95.8%, хоёрдугаар тун 91%, нэмэлт тун 25.3%, нийт хүн амын хамрагдалтаар авч үзвэл нэгдүгээр тун […]