Хил Хамгаалах Ерөнхий Газрын Дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид энэ сарын 5-ны өдөр Өмнөговийн заставуудаар урлагийн тоглолт хийхээр явсан. Харин тоглолтоо хийгээд 14 хоногийн дараа тус чуулгын уран бүтээлчдээс коронавирусийн халдвар илэрчээ.
Урьдчилсан байдлаар зургаан хүнээс түргэвчилсэн оношлуураар оношлоход хоёроос нь халдвар илэрчээ. Иймээс өнөөдөр шуурхай авч, Улаанбаатар хот руу хөдөлсөн байна.