2021 оны 11 дүгээр сарын 16-ны байдлаар нийт 513,816 хүн буюу нийт хүн амын 16% нь коронавирусийн халдварын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагджээ.
Улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тун 95.8%, хоёрдугаар тун 91%, нэмэлт тун 25.3%, нийт хүн амын хамрагдалтаар авч үзвэл нэгдүгээр тун 69.4%, хоёрдугаар тун 65.9%, нэмэлт тун 16%-д хүрчээ.
Өссөн дүнгээр нэмэлт тунд 513,816 хүн хамрагдсан бол нэгдүгээр тунд 6,336 жирэмсэн эмэгтэй, 7,064 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 179,667 хүүхэд, 16-17 насны 76,014 хүүхэд байна.
Харин Монгол Улсад оршин суугаа гадаад улсын 1,196 хүн нэгдүгээр тунд, 976 хүн хоёрдугаар тунд, 441 хүн нэмэлт тунд хамрагджээ.