updown2022-01-10 08:23
01-24-1024x555.jpg
1min1
Коронавируст халдвар “Ковид-19”-ийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ням гаригт (2022.01.09) мэдээлэл хийлээ. Нэгдүгээр сарын 9-нд дотоодод коронавирусийн Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгджээ. Энэ долоо хоногт COVID-19 халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн сайд дуулгаж байна. Сүүлийн хоёр хоногт COVID-19 халдварын тоо 1000-аас дээш бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол […]

updown2022-01-08 10:12
106983766-1638471355360-gettyimages-1355744075-coronaomicronvariante.jpeg
1min0
Омикрон дэлхийн 140 гаруй улс оронд бүртгэгдсэн. Их Британи, Франц, Итали, АНУ-д халдварын тоо эрс нэмэгдсэн. АНУ-д өдөрт нэг сая орчим хүн өвдсөн нь бүртгэгдэж байгаа. Өмнөд Солонгос улсад зөөвөрлөсөн 703 тохиолдол, дотоодын 615 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Японд 1000 орчим, ОХУ-д 103 зөөвөрлөсөн тохиолдол, БНХАУ-д зөөвөрлөсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр улсуудад илэрч байгаа шинж […]

updown2022-01-07 16:44
5fe0138f6e255.png
1min0
Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа […]

updown2022-01-07 16:06
61d7ed260176dd67a5f276f7-1024x512.jpg
1min0
Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын […]

updown2022-01-07 11:36
download-2-1024x576.jpg
1min0
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн батлагдсан” гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан 11 цагийн хэвлэлийн хурлаар дэмжуулан мэдэгдлээ. Тэрбээр “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг бид PCR, NJS  шинжилгээгээр […]

updown2022-01-07 11:22
7191790dccdf05e0f7427d7fd1b2d478.jpeg
1min0
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээрх хяналтаа сайжруулан халдвар орж ирэхээс сэргийлэн бусад оронд гарч буй халдварын давалгааг судлан, тактикаа боловсруулан ажиллаж байна. Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан […]

updown2022-01-07 10:01
R-20.jpg
1min0
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Омикрон хувилбарын нөлөөгөөр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 71 хувиар өссөнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ. Харин ижил хугацаанд нас барсан хүний тоо буурсан нь нааштай үзүүлэлт болсон байна. “Өнгөрсөн долоо хоногт цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдлээ” гэж хэлсэн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом […]

updown2022-01-07 08:37
01-17-1024x555.jpg
1min0
Японы эмч нарын холбооноос тус улсад коронавирусийн зургаа дахь давалгаа эхэлснийг зарлав. “Манай улсад зургаа дахь давалгаа эхэлсэн гэж бид үзэж байна. Энэ удаагийн онцлог нь хурд маш өндөр бөгөөд өвчлөлийн тоо огцом нэмэгдэнэ” гэжээ. Японд сүүлийн 4 цагийн хугацаанд коронавирусийн 4475 шинэ тохиолдол илэрсэн. Энэ үзүүлэлт нь өмнөх өдрийнхөөсөө хоёр дахин нэмэгдсэн тоо аж. […]

updown2022-01-06 15:58
8SJ9ZGCL8rJmM5luc74K-small.jpg
1min0
Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигч тухайн улсдаа коронавирусээр халдварласнаас шалтгаалан нислэгт орох боломжгүй тохиолдол гарч байна. Иймд МИАТ компани гадаадаас ирэх иргэдэд дараах зөвлөгөөг цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ. Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй. “Ковид-19” өвчний эдгэх хугацааг 10 хоног […]

updown2022-01-06 14:02
thumbs_b_c_6f255b39fc2f59719068b67e607d12a3.jpg
1min0
Хятадын “Sinopharm”, “Sinovac” компанийн “COVID-19”-ийн вакцинууд “омикрон” хувилбараар халдварласны улмаас хүндээр өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс сэргийлж байгаа талаар АНЭУ-д төвтэй “The National” сонин ДЭМБ-ын мэргэжилтний хэлснийг эш татан уламжилжээ. ДЭМБ-ын цар тахлын асуудал хариуцсан төлөөлөгч Абди Махамудын мэдээлснээр, коронавирусний “омикрон” хувилбар амьсгалын дээд замд нөлөөлдөг болохыг, мөн өмнөх хувилбаруудаас хөнгөн өвчлүүлдэг болохыг харуулсан нотолгоонуудын тоо […]