Коронавируст халдвар “Ковид-19”-ийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ням гаригт (2022.01.09) мэдээлэл хийлээ.
Нэгдүгээр сарын 9-нд дотоодод коронавирусийн Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгджээ. Энэ долоо хоногт COVID-19 халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн сайд дуулгаж байна.
Сүүлийн хоёр хоногт COVID-19 халдварын тоо 1000-аас дээш бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа аж.
Аймгуудын тухайд өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймагт өдөрт 50-аас дээш тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэн, тэмдэглэлт баяр өргөн хүрээнд хийгдсэн нь халдварын тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон гэж Эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа аж.
Дотоодод Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын тохиолдол илэрч байгаа нь манай улсад COVID-19 халдварын дөрөвдүгээр давлагаа эхэлснийг харуулж байна. Эрдэмтэд дөрөвдүгээр давлагааны оргил үеийг нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр тохионо хэмээн тооцоолж байгаа юм байна.
Иргэд айж, сандрах хэрэггүй, Омикрон хувилбар Дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй илэрч байгаа. Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ давлагааг аль болохоор хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Иргэд та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр энэ давлагааг хамтдаа даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.
1 comment
Хөл хорио тогтоогооч одоо цагаан сар гэж хэдэн бууралуудаа үхүүллээ ямар лойцон улс ЭМЯ УОК гэхээрээ ийм бдг бнаа бага насны хүүхэд хэцүүдэлээ 4 давалгаа гэдэг чинь маш их хөл хөдөлгөөнтэй бх нь 3 сая хүний хэдийг нь цааш харуулах гэсэн юм