Бээжингийн ойролцоох Хятадын Тяньжин хотод 20 хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Үүний дараа хотын 14 сая оршин суугчийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулж эхэлсэн хэмээн Хятадын төрийн хэвлэл ням гаригт мэдээлэв.
Нэгдүгээр сарын 7, 8-нд коронавирусын шинэ халдвар илэрсэн бөгөөд 20 хүний хоёр нь омикрон омгийн халдвар авсан байна. Хотын 14 сая орчим хүнийг хоёр өдрийн дотор шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн ба орон нутгийн засаг захиргаа шинжилгээний хариу тодорхой болтол оршин суугчдыг гэртээ байхыг зөвлөжээ.
Тяньжин хот Бээжингээс 150 км зайд байрладаг. Хоёр хотын дунд хурдан галт тэргээр нэг цаг орчим явдаг байна. Хоёрдугаар сарын 4-нд эхлэх Өвлийн Олимпийн наадмын өмнө Бээжин Covid-19-ийн эсрэг эрчимтэй ажиллаж бодлого баримталж байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX