Нийслэл дэх коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцыг УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас танилцууллаа.
Тодруулбал, өчигдөр уг вакцины
- I тунд 19,
- II тунд 26,
- III тунд 625,
- IV тунд 681 буюу нийт 1,351 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.6 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.25 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,000 жирэмсэн эх, 12-15 насны 68,372, 16-17 насны 26,947 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.