2023-06-21 11:38
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит IV хуралдаан боллоо. Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй ажлын явц, гарц, шийдлүүдийн талаар хэлэлцэв. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлэх ажлын явцын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. Тэр Бээр “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ […]