Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Умын-Ам” гэдэг газар хоёр суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг онцгой байдлын байгууллага өчигдөр өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Королла Румион” загварын суудлын автомашин, “Коррола” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 67 настай, эмэгтэй хавчуулагдаж нас барсан байсныг 60 минут ажиллаж цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Хүнд гэмтэж бэртсэн нэг зорчигчийг сум дундын эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.