eff14145fd580c25b91ca9ceb3f71432_x3.jpg
2023-06-19 16:12
ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулийн (Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай) шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д энэ оны […]

a333f809ca9a68dbb848b49791ffb1bf_x3.jpg
2023-06-19 16:01
Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Зэлтэр, Хангай нуруунаас эхтэй Хануй, Идэр, Чулуут, Заг Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Үенч, Идэр зэрэг голууд үерийн түвшнийг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшнийг 55 см давсан байна. Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, […]

52009051c6131c27ad0c8169817bf262_x3.jpg
2023-06-19 15:59
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.06.19/-ний өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаврын биелэлтээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал: Ипотекийн зээлийн санхүүжилтийг шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврын хүрээнд ажлын хэсэг хуралдаж, нарийвчилсан төлөвлөгөө, ЗГ-ын тогтоолын төсөлд санал авч нэгтгэв. Шинэ […]

1889bc5f5dfe49701d068f2b3b1ea573_x3.jpg
2023-06-19 15:49
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 41, аврах ажиллагааны 4 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 77 иргэний аюулгүй байдлыг ханган, 976 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

81b0cbd6ca531040309c40c4f667aa6e_x3.jpg
2023-06-19 15:40
АТГ: 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн […]

4fcf15007755abd8c212d2e1c21c2a12de701f80-1000x667.jpg
2023-06-19 15:33
МИАТ ТӨХК нь орон нутгийн 8 чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр боллоо. Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд: – Ховд аймаг – Ховд – Баян-Өлгий аймаг – Өлгий – Увс аймаг – Улаангом – Завхан аймаг – Улиастай – Говь-Алтай аймаг – Алтай – Хөвсгөл аймаг – Мөрөн – Өмнөговь […]

62b96eb01e00d.png
2023-06-19 15:31
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан 2023 оны хоёрдугаар албан даалгаврын дагуу усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхэн хөвөлтийн улирал эхлэхээс өмнө дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг үүгээр мэдэгдэж байна. Үүнд: -Усан замын зогсоолын засвар, арчлалт, аюулгүй […]

unnamed.jpg
2023-06-19 12:07
Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна. Монгол Улс “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх устгах стратеги”-ийг 2023-2025 онд өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг 2 жил дархлаажуулж, 3 дахь жилээс төл […]

95a6768906f652e88548133ea2354fb0_x3.jpg
2023-06-19 12:05
Монголын дугуйн холбооны 2023 оны Насанд хүрэгчдийн УАШТ нь Холбооны хуваарийн дагуу долоодугаар сарын 01,02-ны өдрүүдэд байсан боловч Дэлхийн АШТ-нд оролцох тамирчдын онооны квот зургаадугаар сарын 27-оор хаагдах болсон байна. Үүнтэй холбогдуулан УАШТ-ийг 2023 оны зургаадугаар сарын 20,21,22-ны өдрүүдэд зохиогдохоор боллоо.

25aab49140101286.jpg
2023-06-19 11:59
Хөдөө аж ахуйн биржээр 361.8 тонн ноолуур арилжжээ 2023 оны зургаадугаар сарын 12-ooс зургаадугаар сарын 16-ны хооронд хөдөө аж ахуйн биржээр нийт 5 удаагийн арилжаа зохион байгуулагдаж 34 хэлцлээр 59.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох 361.8 тонн ноолуур, 75 тонн хонины ноос, 610 тонн тосны ургамал тус тус арилжсан байна.