“Ханжоу 2022” Азийн наадам эрэгтэй боксын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.

63.5 кг жинд ОУХМ Б.Чинзориг аваргын алтан медалийн төлөө Тайваны боксчин Лэй Чү Интэй тулалдаж 5:0 онооны харьцаатайгаар ялалт байгууллаа.

Эхний хоёр үед түүний хойд гарын шулуун цохилтууд өрсөлдөгчийгөө хүнд байдалд оруулаад байв. Харин Тайваны тамирчин хөлийн хурд сайтай байсан боловч Б.Чинзоригт хүнд цохилтуудыг бага өгсөн юм.

Б.Чинзориг нь өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө Шинишири Бонжоутой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Манай боксчин өнгөрсөн тавдугаар сард Ташкент хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Ийнхүү манай улс энэ удаагийн Азийн наадамд боксын төрлөөр хоёр медаль хүртэж байна. Тодруулбал ОУХМ О.Есүгэн 50 кг жинд БНХАУ-ын тамирчин Чанг Юунтай тулалдаж хүрэл медаль хүртсэн билээ.  Одоогоор манай улс нэг алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртэж 36 улсаас 22-д жагсаж байгаа юм.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн