20260320-110033-file.jpeg

2026-03-20 11:00
ЦЕГ Нэгүүн.мн сайтын оффист прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, бэлнээр авсан гэх мэдээллийг мөрдөн шалгаж байна. Нэгжлэгийн явцад тухайн хүний бие муудсан тул эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

20260320-103016-file.jpeg

2026-03-20 10:30
Амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан тохиолдолд амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлөхдөө амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцдог.

20260320-093018-file.jpeg

2026-03-20 09:30
Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох процессийг хялбаршуулж, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээх шаардлагыг халж, хугацааг богиносгох хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг боловсруулж байна.

20260319-193036-file.jpeg

2026-03-19 19:30
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажтай харьцуулахад хоёр дахин хурдан явагдаж, өндөр уулын бүсийн экосистемд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

20260319-173023-file.jpeg

2026-03-19 17:30
Нийслэлд гэрээ, төлбөрийн зөрчилтэй, зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгаж, стандартыг хангуулах ажлыг эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээ нь жишиг гудамж бий болгох зорилготой юм.

20260319-113026-file.jpeg

2026-03-19 11:30
“Pop Mart” компани болон “Sony Pictures” хамтран алдарт Лабубу хүүхэлдэйг сэдэвлэсэн киног бүтээж байгаа бөгөөд уг төсөл хөгжүүлэлтийн эхэн шатанд байна. Лабубу хүүхэлдэй дэлхий дахинд трэнд болж, компани нь зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлжээ.