2026 оны 4-р сард олгох нийгмийн халамжийн хуваарь танилцуулав
2026-04-06 11:301min

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас 2026 оны 4-р сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарийг танилцууллаа. Хүнс тэжээлийн дэмжлэгийг 14-нд, олон хүүхэдтэй өрхийн тэтгэмжийг 20-нд олгоно.
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас 2026 оны дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Тус хуваарийн дагуу хүнс тэжээлийн дэмжлэгийг энэ сарын 14-нд олгох бөгөөд эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд олгох юм.
Мөн эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон насны хишгийг энэ сарын 27-нд олгохоор шийдвэрлэсэн байна.
