Цахим хөгжлийн сайд Ч.Номингийн 2024 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг

2026-04-06 12:001min
20260406-120024-file.jpeg
Цахим хөгжлийн сайд Ч.Номин 2024 онд 15.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 841 сая төгрөгийн автомашин, 1.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Цахим хөгжлийн, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин 2024 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ жилийн 262 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр нийт 15.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 8 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 6 барилга, 3 авто зогсоолтой байна.

Мөн 841 сая төгрөгөөр үнэлэгдэх Tesla Model Y, Nissan Patrol, Toyota Alphard маркийн автомашинуудтай аж. Ч.Номин 20 гаруй компанид хувь эзэмшдэг бөгөөд үүнд Монимэйшн, Ори Студиос, Арри Монгол, Скинни, Ард даатгал, Ард санхүүгийн нэгдэл, Тэнгэрлэг медиа групп, Түмэн шувуут, Монос хүнс зэрэг багтжээ.

Түүний үнэт зүйлсийн нийт үнэ 750 сая төгрөг бөгөөд хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нь 1.8 тэрбум төгрөг байна. Мөн 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр койнтой гэж мэдүүлжээ. Түүнд 24.6 тэрбум төгрөгийн авлага, 5.1 тэрбум төгрөгийн зээл бий.