Хилчид худалдааны төвд ухаан алдсан хүний амь насыг аварчээ

2026-04-04 18:301min
20260404-183023-file.jpeg
Баян-Өлгий аймгийн хилчид худалдааны төвд ухаан алдсан хижээл насны эрэгтэйд анхан шатны тусламж үзүүлж, амь насыг нь аварсан байна.

Хил хамгаалах байгууллагын марш-тусгай бэлтгэлийн тэмцээний уулын бүсийн аварга шалгаруулах бүлгийн бүрэлдэхүүн анги, ангийн зүг хөдлөхөөр замдаа гарах үедээ худалдааны төвд түр зогсжээ.

Энэ үед худалдааны төвийн үүдэнд хижээл насны эрэгтэй таталт өгч ухаан алдаж, ойролцоогоор дөрвөн минут ухаангүй байсан байна.

Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0285, 0165 дугаар ангийн хилчид иргэний амь насыг хамгаалан анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж, улмаар эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.