Дархан-Уул аймгийн нэр бүхий шүүгч нарыг албан тушаалаас нь огцрууллаа

2026-04-04 17:301min
20260404-173019-file.jpeg
Дархан-Уул аймгийн нэр бүхий шүүгч нарыг шүүхийн сахилгын хороо зөрчил гаргасан тул албан тушаалаас нь огцруулах шийтгэл оногдуулжээ. Энэхүү шийдвэрийг дээд шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн СХМ/2025/0125 дугаар магадлал болон 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ХТ/2026/0004 дүгээр хяналтын тогтоолоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан болохыг тогтоожээ.

Эдгээр зөрчилд үндэслэн тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-д заасны дагуу шүүгчдийг “Монгол Улсын шүүгчийн албан тушаал”-аас огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Мөн энэхүү сахилгын хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/СХХШТ2026/0002 дугаар тогтоолоор хянаж, өмнөх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.