Монгол орны нийт нутгаар хуурайшилтын түвшин нэмэгдэж байна

2026-04-04 16:301min
20260404-163026-file.jpeg
2024 оны 4 дүгээр сарын 4-ний өглөөний байдлаар Монгол орны нийт нутгаар хуурайшилтын түвшин нэмэгдэж, зарим бүс нутгаар нэн их болон их хуурайшилт ажиглагдаж байна. Галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

2024 оны 4 дүгээр сарын 4-ний өглөөний байдлаар Монгол орны нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, хуурайшилтын түвшин өссөн байна.

Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн зарим сумдад хуурайшилт нэн их түвшинд хүрчээ.

Баян-Өлгий, Дорноговийн хойд хэсэг, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд хэсэг, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар, Дорнодын баруун хэсэг, Архангайн зүүн хэсэг, Төв, Хэнтийн зарим газар, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэрийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.

Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтын дунд зэрэг ажиглагдаж байна.

Иймд ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.