20260410-103024-file.jpeg

2026-04-10 10:30
Нийслэлд скүүтер, мопед, цахилгаан дугуйг 4-р сарын 10-ны дараа замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрсөн бөгөөд унах насны доод хязгаарыг 18 нас болгож, мотоциклийн ангилалд хамааруулжээ.

20260410-093022-file.jpeg

2026-04-10 09:30
Нийслэлийн Байгаль орчны газрын хяналт шалгалтаар “Лонсин Монголиа” ХХК Дунд гол руу тос, маслотой бохир ус шавхаж байсныг илрүүлэн таслан зогсоолоо. Зөрчилтэй холбоотой шалгалт үргэлжилж байна.

20260410-083028-file.jpeg

2026-04-10 08:30
Төв аймгийн Зуунмодод Монголын археологи, угсаатны үндэсний музейг барьж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Музей нь олон улсын стандартад нийцсэн барилга, лабораториор тоноглогдсон бөгөөд орон нутгийн соёлын өвийг хадгалах, судлахад чиглэнэ.

20260409-160029-file.jpeg

2026-04-09 16:00
Хотын дарга Х.Нямбаатар махны үнийн нэмэгдэл болон борлуулалтын цэгийн тоог нэмэх талаар мэдээлэл өглөө. Нөгөөдрөөс үхрийн махны үнэ 3000, хонины махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэхээр боллоо.

20260409-140038-file.jpeg

2026-04-09 14:00
2024 оноос согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон шалгалтаас зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож байна. 2026 оны эхний улиралд 134 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

20260408-203027-file.jpeg

2026-04-08 20:30
Нийслэлийн ухаалаг камерийн систем нь авто замын түгжрэл бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн бөгөөд есөн дүүрэгт теле камерын дэд төвүүдийг байгуулан нэгдсэн удирдлагаар хангаж байна.

20260408-193034-file.jpeg

2026-04-08 19:30
Энэ сарын 5-нд цагдаагийн байгууллагад залилах 15 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт 41 сая гаруй төгрөг залилсан байна. Сэжигтэй линк дээр дарж, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхаарууллаа.

20260408-160056-file.jpeg

2026-04-08 16:00
Нийслэлд 2026 оны 3 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг 2.9 хувиар буурсан ч залилах гэмт хэрэг, зам тээврийн осол нэмэгдсэн байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна.