“Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаан өнөөдөр болно

2026-05-02 12:001min
20260502-120027-file.jpeg
"Бест баззер-2026" чансаа өндөр 64 бөхийн барилдаан тавдугаар сарын 2-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд түрүү бөхөд 20 сая төгрөгийн шагнал олгоно.

“Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 2-ны өдөр Монгол бөхийн өргөөнд 13:00 цагт эхэлнэ. Барилдааны шагналын сан нь түрүү бөхөд 20 сая төгрөг, үзүүр бөхөд 10 сая төгрөг, шөвөгт үлдсэн бөхөд 5 сая төгрөг, уран мэхний шагналд 1 сая төгрөг тус тус олгоно. Мөн 1, 2, 3 дугаар даваанд нэг давсан бөх 200 мянган төгрөг, хоёр давсан бөх 300 мянган төгрөг, гурав давсан бөх 400 мянган төгрөгийн урамшуулал авна.

Үзэгчдийн дунд сугалаа явагдах бөгөөд гурван азтан нэг сая төгрөг, нэг азтан ухаалаг буйдан, супер азтан “Тоёота Сай” автомашины эзэн болох юм.

Барилдаанд нийт 64 бөх зодоглоно. Тэдгээрийн дунд уяачдын авъяаслаг бөхчүүд болох Оргихын Хангай, Рэнцэнбямбын Пүрэвдагва, Баатархүүгийн Пүрэвсайхан, Баярхүүгийн Бат-Өлзий, Батзоригийн Батмөнх, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Доржхандын Хүдэрбулга, Төрөөгийн Баасанхүү, Лхагваагийн Лха-Очир, Ганцогтын Бадрах, Эрдэнэбилэгийн Ууганбаяр, Оюунгэрэлийн Наранбаатар, Нурланы Мустафа, Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл зэрэг бөхчүүд багтжээ.