969696-1024x689.jpg
2021-11-01 13:10
17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 5-н буюу Баасан гарагт 12:00 цагт Бөхийн өргөөнд болно.  

5555555555-1024x689.jpg
2021-11-01 12:58
Засгийн газрын аравдугаар сарын 27-ны хуралдаанаар урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ дагуу мэргэжлийн урлагийн байгууллагууд тоглолтын хуваариа гаргаад эхэлсэн байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хувьд энэ сарын 13, 14-нд “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээж, үргэлжлүүлэн энэ сарын 20, 21-нд “Дон Кихот” балетаар үзэгчдийнхээ мэлмийг баясгахаар болжээ. […]

5555555-1024x689.jpg
2021-11-01 12:33
Даатгалын компанийн төлөөллүүд “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-тай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан. Үүнийг эсэргүүцэж Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр […]

01-2.jpg
2021-11-01 12:12
Монгол улсад интернет хэрэглэгчдийн тоо 2012 онд дөнгөж 654 мянга байсан бол 2018 онд 3.1 саяд хүрч 4.5 дахин нэмэгдсэн судалгаа байна. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд, дэлхийд 10 дугаар байрт жагсаж байгаа нь иргэдийн цахим хэрэглээхэрхэн өргөжсөнийг харуулж байна. Энэхүү цахим хэрэглээг даган цахим орчин дахь хууль бус үйлдлүүд  /бусдын нэр хүндийг […]

-чанадад-үзэсгэлэн-Монгол-арт-галлерей-6-of-8-810x500_1.jpg
2021-11-01 11:52
Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг угтсан “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн Монгол арт галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ц.Цэгмэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адьяабазар, Ц.Энхжаргал нарын 110  орчим уран бүтээл дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилэх юм.

01-1.jpg
2021-11-01 11:25
Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзсэн хичээлээ бататгах боломжтой теле хичээлүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бэлтгэн хүргэсээр байна. Хичээлийн хуваарьт: Сургуулийн өмнөх боловсрол Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги Тусгай хэрэгцээт боловсрол Насан туршийн боловсролын хичээлүүд багтаж байна. Теле хичээлийн хуваарь:

05.jpg
2021-11-01 11:10
Улсын бүртгэлийн ерөнхий газарт “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг  2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Төслийн үндсэн зорилго нь улсын бүртгэлийн мэдээллийн сан, программ хангамжийг  сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондын зөрүүтэй байдлыг багасгах, арилгах, үндсэн системийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх […]

1258-1024x689.jpg
2021-11-01 11:04
“Magic box” төслийг хэрэгжүүлж байгаа  Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнерыг бүтээснээ өнөөдөр Сүхбаатарын талбайд байршуулж олон нийтэд танилцуулах болсон юм. Төслийн баг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан хэдий ч өнгөрсөн шөнө цагдаа нар нэвтрүүлээгүй тухай Ч.Ганжавхлан нүүр […]

45-1024x689.jpg
2021-11-01 10:33
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Шувуут багийн “Хужиртын даваа” гэх газарт/ачааны автомашин шатсан тухай мэдээллийг аравдугаар сарын 31-ний өдрийн 17:09 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Баянзүрх сумаас Алаг-Эрдэнэ сумын чиглэлд оторлож явсан малчин Г-ын “Кантер” загварын ачааны автомашин болон ачиж явсан 6 ханатай гэр, тавилгын хамт шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Эх сурвалж: […]

09-41.jpg
2021-11-01 10:28
Зарим хүмүүс бусдаасаа илүү мэдлэг чадвартай, зарим нь үеийнхнээсээ илүү амбицтай, зорилготой, зарим нь төрөлхийн юмыг хурдан сурдаг, тогтоодог авяастай байдаг. Гэвч эдгээр чанарууд нь хүн бүрт тэгш хүртээгүй, адилхан байх албагүй. Хүнд 2 төрлийн сэтгэлгээ байдаг. Нэг нь тогтмол сэтгэлгээ, нөгөө нь өсөн дэвших сэтгэлгээ юм. Сэтгэл судлаач Карол Дэвик анх энэхүү дэвшилтэт сэтгэлгээний талаар гаргаж ирсэн […]